Home / Байгууллагын түүхэн замнал

Байгууллагын түүхэн замнал

Тус газар нь анх Монгол Улсын Засгийн газрын 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 153 дугаар тогтоолын дагуу аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны харъяанд жирийн дэглэмтэй засан хүмүүжүүлэх анги нэртэйгээр байгууллагдаж, 1991 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 5 алба хаагчтай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

1996 онд Монгол Улсын Их Хурлаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдан гарч эрүү, иргэний хэргийн холбогдолтой шүүхээс гарсан бүх төрлийн шийдвэрийг биелүүлэх, шаардлага гарснаар Хорих 449 дүгээр анги болон шийдвэр гүйцэтгэлийн тасгийг нэгтгэн зохион байгуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн б/1086 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон бүтэц орон тоо өөрчлөгдсөн.

2002 онд эрүү, иргэний хэргийн холбогдолтой багц хуулиуд шинээр батлагдаж, эрх зүйн шинэчлэл хийгдсэнтэй холбоотойгоор Хорих ангийг татан буулгаж, түүний оронд шинээр байгууллагдсан баривчлах байр болон Аймгийн цагдаагийн хэлтсийн харъяанаас цагдан хорих байрыг нэмж авч 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн шинэ бүтцээр үйл ажиллагаагаа явуулсан түүхтэй.

ШШГЕГ-ын 2017.09.15-ны өдрийн б/1086 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болгон бүтэц, орон тоог өөрчилж, 32 алба хаагчийн орон тоотой тогтоол гүйцэтгэл, эрүү, иргэн болон захиргааны шийдвэр гүйцэтгэх чиглэлийн үндсэн чиг үүрэгтэй, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна.

Цагдан хорих байр нь 6 хорих өрөөтэйгээс 1 эмэгтэй, насанд хүрээгүйчүүдийн, 1 түр байрлуулах өрөөтэй ба бүх хорих өрөөнүүд бүгд цэвэр бохир усны шугамд холбогдсон, бүх  хорих өрөөнд телекамер суурилагдсан  хүний эрх, эрх чөлөөг бүрэн хангасан орчинтой нэг удаа 50 хоригдогчийг хүлээн авах хүчин чадалтай байр юм.

Шийдвэр гүйцэтгэлийн тасаг нь 1 тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчтэй, 4 шийдвэр гүйцэтгэгчтэй, 1 жолоочтой, цахим систем болон интернэтийн сүлжээнд бүрэн холбогдсон үйл ажиллагаанд явдаг 1 автомашинтай жилд дунджаар 500 гаруй гүйцэтгэх хуудсанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулдаг тасаг юм.

Scroll To Top