Home / Мэдээ, мэдээлэл / “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

“Ахмадын баяр”-ыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан тус газарт ажиллаж байгаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан ахмадуудаа “Махсум” ресторанд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Уг арга хэмжээний үеэр Ахмадын зөвлөлийн зүгээс ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байгааг үнэлж газрын дарга, дэд хурандаа С.Ганбатад  ИТХурлын “Хүндэт жуух бичиг”, олон жил үр бүтээлтэй ажилласан бэлтгэл ахмад Х.Сауленыг Баян-Өлгий аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнаж урамшуулав.
Үйл ажиллагааны төгсгөлд газрын дарга, дэд хурандаа С.Ганбатын зүгээс ахмадууддаа хандаж хийж бүтээсэн зүйлээрээ, ажиллаж байсан байгууллагаараа бахархан, үргэлж бидэндээ үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан насалж, олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөлөө.
_MG_0291 (1)_MG_0295 (1)_MG_0297 (1) _MG_0298
Scroll To Top