Home / Мэдээ, мэдээлэл / Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон Дэлхийн зөн Олон Улсын байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгууллаа.

Санамж бичгийн зорилго нь шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгүүлсэн хоригдол, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, хорих ял оногдуулахгүгээр тэнссэн, хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон этгээдүүдэд хөдөлмөрлөх дадал олгох түр сургалт зохион байгуулах, мөн сургалтыг санхүүжүүлэхэд чиглэсэн харилцааг зохицуулахад оршино.

_MG_0334_MG_0339_MG_0346_MG_0341

Scroll To Top