Home / Мэдээ, мэдээлэл / Музей /алдрын булан/ байгууллаа.

Музей /алдрын булан/ байгууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, газрын үүсэл хөгжил, ололт амжилт, уламжлалыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор алдрыг буланг байгууллаа.

Музейн биет үзвэр, сан, хөмрөг, фото зураг, эд зүйлсийг тус газарт өмнө нь ажиллаж байсан ахмад ажилтнууд болон одоо ажиллаж буй алба хаагчдаас цуглуулан бүрдүүлж нийт 4 хэсэгтэй байхаар зохион байгууллаа.

Нэгдүгээр хэсэгт: Монгол цэргийн тангараг, албан контор, хорих анги болон хорих байрны барилга байгууламжийн түүхэн зураг, өөрчлөлтүүд талаар тусгасан зурагт самбар байршуулсан.

Хорих 449 дүгээр анги, Шийдвэр гүйцэтгэх албаны бүтэц, орон тоогоор ажиллаж байх үед ашиглаж байсан эд зүйлс болох:

  • сампин, эмчийн чагнуур, утасны аппарат, зургийн цомог,
  • видео бичлэгийн төхөөрөмж, VHS кассет, хоригдлуудыг хөдөлмөрт хуваарилж байсан тухай бүртгэл судалгаа, хувцас хэрэглэл зэргийг тус тус тавцанд байршуулсан.

Хоёрдугаар хэсэгт: Монгол Улсад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсч хөгжсөн түүхэн замнал, Баян-Өлгий аймагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар байгуулагдсан тухай болон Хорих 449 дүгээр анги үүсэн байгуулагдсанаас хойшхи үеийн түүхэн үйл явдлын товчооныг 4 самбарт түүвэрлэн тусгаж, гэрэл зургаар баяжуулсан.

Гуравдугаар хэсэгт: Байгууллагын хөгжил дэвшилд голлох үүрэг гүйцэтгэсэн, одоо гавьяаны амралтаа эдэлж буй дэд хурандаа Т.Бахыт, дэд хурандаа К.Мухит нарыг алдаршуулж, үе үеийн алба хаагч нарын гэрэл зураг, түүхэн товчоо, одоогийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагааны онцлог, чиглэл, гүйцэтгэх үүрэг, хоригдогч, хоригдлуудаас ар гэртээ бичсэн захиа, зохиосон шүлгийн түүвэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын цол, шагналын талаар тус тус тусгасан зурагт самбар байршуулсан.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын:

  • цэргийн мөрдэсний өөрчлөлт,
  • хоригдогч нарын зүгээс гар аргаар бэлтгэсэн хориотой эд зүйлс,
  • хоригдлуудын гар урлалын бүтээлийн дээжийг харуулсан биет үзмэрүүдийг тусгай хоргонд хийж байршуулсан.

Дөрөвдүгээр хэсэгт: Их гяндангийн үед ашиглаж байсан тусгай хэрэгслүүд болон Богд Хаант Монгол Улсын үеийн эрүүгийн шийтгэлийн төрлүүдийг харуулсан зурагт самбар өлгөж, тус газарт 1990-2015 онуудад ашиглаж байсан төмөр гав, гинжит дөнгө, цоож зэргийг харуулсан биет үзмэрийг хоргонд байрлуулсан.

20191104_16172320191104_170117 20191104_163003 20191104_161922 20191104_161841 20191104_154251 20191104_15392420191104_161828

Scroll To Top