Home / Мэдээ, мэдээлэл / Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчид амжилттай оролцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчид амжилттай оролцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/188 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын зохион байгуулах спортын 5 төрөлт” тэмцээний удирдамжийн дагуу тус газарт баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Ховд аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрууд гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, теннис, олс таталт гэсэн спортын 5 төрлөөр өрсөлдсөн бөгөөд Тус газрын баг тамирчид шатарын эмэгтэй төрөлд хүрэл медаль,  эрэгтэй төрөлд мөнгөн медаль, ширээний теннисний эрэгтэй төрөлд алтан медаль, ширээний теннисний эмэгтэй төрөлд хүрэл медаль, олс таталтын тэмцээнд хүрэл медаль тус тус хүртсэн амжилттайгаар оролцлоо.

_MG_0740 _MG_0747

Dursamj

Scroll To Top