Home / Мэдээ, мэдээлэл / Зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Улс тунхагласны өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажиллаж буй зарим алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа /2019.11.25/ боллоо.

Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа С.Ганбат болон газрын даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгөв.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар  “Хүндэт жуух” бичгээр шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Айнур, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Нурлан нар шагнагдав.

Мөн ШШГБ-ын “Албаны төлөө-III”зэргийн тэмдгээр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан шийдвэр гйүцэтгэгч, ахлах дэслэгч Б.Дарханбек, хамгаалалтын ажилтан, ахлагч А.Ахтилек, З.Өмирбек нарыг тус тус шагнаж урамшууллаа.

Шагнал гардуулах ёслолын ажилагааны дараа газрын дарга, дэд хурандаа С.Ганбат шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

IMG_0888IMG_0866 IMG_0871IMG_0872 IMG_0879 IMG_0880

Scroll To Top