Home / Мэдээ, мэдээлэл / 2019 оны Тайлангийн хурал болж, оны шилдэгүүдээ тодрууллаа

2019 оны Тайлангийн хурал болж, оны шилдэгүүдээ тодрууллаа

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг 2019 оны 12 душаар сарын 30-ны өдөр зохион байгуулллаа. Энэ үеэр 2019 онд бусдыгаа манлайлан ажилласан “Оны шилдэг”-үүдээ шалгаруулав.

2019 оны “Оны шилдэг ажилтан”-аар хүний тоо бүртгэлийн байцаагч, дэслэгч Б.Сэргэлэнбаяр, “Ажил мэргэжлийн аварга”-аар төлөөлөгч, ахмад Д.Хайрат, “Хөдөлмөрийн аварга”-аар хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Нурлан нар тус тус шалгарлаа.

IMG_0144 IMG_0146 IMG_0148

Мөн 2019 оны “Хамт олонч алба хаагч”-аар ээлжийн дарга, ахлах дэслэгч Б.Иса, “Идэвхтэй алба хаагч”-аар хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Дарханбек, “Ёс зүйтэй алба хаагч”-аар дүрс бичлэгийн хяналтын ажилтан, ахлагч М.Бердибек нар шалгасан бол Монголын Залуучуудын холбооны “Цэргийн алдар” алтан медалиар дэслэгч С.Цэцэгсүрэн, Л.Лхагвадулам, Б.Нурболат, ахлагч Б.Бат-Эрдэнэ, дэд ахлагч С.Нурлан, Г.Майцэцэг нар тус тус шагнагдсан.

IMG_0152 IMG_0153IMG_0180

Шийдвэр гүйэтгэлийн бодит биелэлтээрээ улсын хэмжээнд эхний 5 байранд шалгарсан амжилт үзүүлсэн шийдвэр гүйцэтгэгч, хошууч Т.Айнагүлийг Баян-Өлгий аймгийн “Хүндэт тэмдэг”, ахмад Б.Баттулга, дэслэгч Б.Айнурыг “Тэргүүний ажилтан тэмдэг”, ахлах дэслэгч          С. Мейрамбек, дэслэгч С.Ботакөз нарыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Жуух бичиг”-ээр тус тус шагнаж урамшуулсан.

IMG_0188 IMG_0184 IMG_0186

Газрын даргын зөвлөлийн зүгээс 2019 оны 10 азтан шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж, 30.000 төгрөгийн “Шатахуун авах эрхийн бичиг” 2, “Цамбагарав ресторанаар 30000 төгрөгөнд үйлчлүүлэх эрхийн бичиг” 2, “3 хоногийн цалинтай чөлөө олгох эрхийн бичиг” 2, ухаалаг бугуйн цаг авах эрхийн бичиг 3 ширхэг, супер азтан “Холигч”-оор тус тус шагналаа.

IMG_0199IMG_0191IMG_0195IMG_0204

Scroll To Top