ЮНИТЕЛ ГРУППЭЭС АЛБА ХААГЧДАД УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО

Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Юнител группээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харуул хамгаалалт хариуцсан алба хаагчдад гурван сарын турш сар бүр 10GB дата ашиглах эрхийг олголоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 1200 гаруй алба хаагч харуул хамгаалалтын чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд алба хаагчдын хувьд өндөр хурдны интернэт ашиглан цаг үеийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай авах, албан үүргээ түргэн шуурхай гүйцэтгэхэд дэм болсон арга хэмжээ боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button