ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллагын хамтран ажиллах журмын хэрэгжилт, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлт, цаашид анхаарах асуудал, бага үнийн дүнтэй торгох шийтгэлийн талаар авах арга хэмжээ, хяналтаас оргон зайлсан ялтан, этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа сэдвүүдээр мэдээлэл хийж, санал солилцсон.

Тус зөвлөгөөнд аймгийн ерөнхий прокурор хууль цаазын шадар зөвлөх Т.Батсүх,   шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх А.Еркегүл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ, Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Анхбаяр, хэв журам хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Тунгышбай, Замын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Банзрагч, ахлах зохицуулагч цагдаагийн ахмад А.Мырзабек, зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Тилеухабыл, М.Мэнбаяр, цагдаагийн дэслэгч Б.Ганбат, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Дарханбек нар оролцов.

Back to top button