ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА, ХУРАНДАА Д.ДАМДИНЦЭРЭН БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ.

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргалаа.
Цэргийн дээд цол гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд болж өндөрлөлөө. Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн “Бригадын генерал” цол хүртсэн баярт үйл явдал боллоо.
Монгол цэргийн түүхэнд аав, хүү хоёр удам залган цэргийн дээд цол хүртсэн хоёр дахь тохиолдол энэ удаад бүртгэгдсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэнгийн аав  дэслэгч генерал Г.Дамдинсүрэн агсан нь ЗХЖШ-ын дарга, Зүүнбаян дахь дивизийн захирагч, Улсын иргэний хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан юм. Үүнээс өмнө хурандаа генерал Б.Цог, түүний хүү хошууч генерал Ц.Геннадий нар цэргийн дээд цол хүртэж байжээ.
Бригадын генерал Д.Дамдинцэрэн нь  ШШГБ-д  тасралтгүй 34 дэх жилдээ ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button