ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД БОЛОН ШШГЕГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА НАР ТУС ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөө Хорих ял эдлүүлэх албаны дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэн нар 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаа, цагдан хорих байрны нөхцөл байдалтай танилцаж, хоригдол, хоригдогсдын жам ёсны эрх хангагдаж байгаа эсэх талаар санал хүсэлтийг сонссоноос гадна алба хаагчидтай уулзаж, тэдний тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх талаар харилцан яриа өрнүүлсэн.

Мөн энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа алба хаагч, ахмад ажилтныг Төрийн дээд, Хууль зүй, дотоод хэргийн яамны, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагналаар шагнаж, тус газрын хамгаалалтын ажилтан ахлах ахлагч С.Бат-Үүлд “Өргөө цагаан гэр” бэлэглэж, байгууллагад иж бүрэн компьютер гардуулан өглөө.

Төрийн дээд, Хууль зүй, дотоод хэгийн яамны болон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагналаар алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
ШШГБ-ын “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр ахлах дэслэгч Ч.Баярхүү шагнагдлаа.
бэлтгэл ахлах ахлагч Ж.Болатыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсаныг ХЗДХС Х.Нямбаатар гардуулан өглөө.
Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч С.Бат-Үүлд “Өргөө цагаан гэр”-ийн батламж гардуулан өглөө.
ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэн тус газрын туганд хүндэтгэл үзүүллээ.
ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэн тус газрын алба хаагчидтай уулзаж санал хүсэлтийг сонслоо.
ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэн тус газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button