ЦЭРГИЙН ЦОЛ ГАРДУУЛЛАА.

Ардын хувьсгалын 100 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхт 100 жилийн ойн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажиллаж байгаа зарим алба хаагчдад цэргийн цол гардуулах ёслолын ажиллагааг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Тус газраас 3 алба хаагч шинээр офицерын бүрэлдэхүүнд орж “ДЭСЛЭГЧ” цол, 1 алба хаагч хугацааны “АХЛАХ АХЛАГЧ” цол олгогдсон ба цолыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ гардуулан өглөө.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “БАЯРЫН БИЧИГ”-ээр 6 алба хаагч шагнагдсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button