Байгууллагын товч түүх

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Монгол Улсын Засгийн Газрын 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 153 дугаар тогтоолын дагуу 1991 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 7 алба хаагчтай Баян-Өлгий аймгаас 5 км зайтай “Бугат” сумын нутагт Хорих 449 дүгээр анги нэртэйгээр байгуулагджээ.

1996 онд Монгол Улсын Их Хурлаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдан гарч эрүү, иргэний хэргийн холбогдолтой шүүхээс гарсан бүх төрлийн шийдвэрийг биелүүлэх, шаардлага гарснаар Хорих 449 дүгээр анги болон шийдвэр гүйцэтгэлийн тасгийг нэгтгэн зохион байгуулж, Шүүхийн шийдвэр биелүүлэх алба болгосон.

2002 онд эрүү, иргэний хэргийн холбогдолтой багц хуулиуд шинээр батлагдаж, эрх зүйн шинэчлэл хийгдсэнтэй холбоотойгоор шинээр байгууллагдсан баривчлах байр болон аймгийн Цагдаагийн хэлтсийн харъяанаас цагдан хорих байрыг нэмж авч 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болгон өөрчилж, шинэ бүтцээр үйл ажиллагаагаа явуулсан түүхтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн б/1086 дугаар тушаалаар Шийдвэр гүйцэтгэх албаны бүтэц, орон тоог өөрчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болгосон ба өнөөдрийн байдлаар нийт 33 алба хаагчийн батлагдсан орон тоотой эрүү, иргэний хэрэг болон бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй. Удирдлага, санхүү, Харуул хамгаалалт, шийдвэр гүйцэтгэл гэсэн 3 нэгжтэйгээр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна.

Цагдан хорих байр нь 7 хорих өрөөтэйгээс 1 эмэгтэй, насанд хүрээгүйчүүдийн, 1 түр байрлуулах өрөөтэй ба бүх хорих өрөөнүүд бүгд цэвэр бохир усны шугамд холбогдсон, бүх  хорих өрөөнд телекамер суурилагдсан  хүний эрх, эрх чөлөөг бүрэн хангасан орчинтой нэг удаа 50 хоригдогчийг хүлээн авах хүчин чадалтай.

Шийдвэр гүйцэтгэлийн тасаг нь 1 тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, 4 шийдвэр гүйцэтгэгч, 1 жолоочтой, цахим систем болон интернэтийн сүлжээнд бүрэн холбогдсон үйл ажиллагаанд явдаг 1 автомашинтай жилд дунджаар 1000 гаруй гүйцэтгэх хуудсанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулдаг тасаг юм.

Тус газрын хийж бүтээсэн ажлыг үнэлж тус газрыг 2014 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газраас аймгийн “Шилдэг онцгой бүтээлч хамт олон”-оор мөн 2015 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛГҮЙ, БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ ХАМТ ОЛОН”-оор, 2018 онд Шийдвэр гүйцэтгэх тасаг нь баруун бүсийн аварга тасгаар, 2020 онд орон нутаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсүүдийг тэргүүлэн 2 дугаар байранд тус тус шалгарсан амжилтыг үзүүлсэн.

Back to top button