Бидний тухай

Эрхэм зорилго

            Шүүхийн шийдвэрийг нэг мөр гүйцэтгэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дэлхий нийтээр мөрдөж байгаа эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлж, олон улсын жишигт хүргэх.

Тэргүүлэх чиглэл

1) Хүний үндсэн эрх, эрх чөлөө, угаас заяасан нэр төрийг нийтээр хүндлэн сахиж, энэхүү үүргийг бүрэн хэрэгжүүлэх;

2) Хорих болон хорихоос өөр төрлийн ялыг албадан эдлүүлэх, сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, эрүүгийн ялын зорилгыг хангах;

3) Иргэн, захиргаа, эрүү, зөрчлийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр болон хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

4) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийг мэргэшүүлж, алба хаах нөхцөл, аюулгүй байдал, нийгмийн баталгааг хангах;

5) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын анги, салбар нэгжийн барилга байгууламж, ахуй нөхцөлийг олон улсын жишигт хүргэх, шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа хэвийн явагдах материаллаг бааз суурийг бэхжүүлэх

6) Үйлдвэрлэлийг хөгжүүлэн үйл ажиллагааных нь үр дүнд хорих ял эдлэгсдийг ажлын байраар хангах, хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийг түшиглэсэн үйлдвэр, үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх замаар дотоод эх үүсвэрийг бий болгох.

Чиг үүрэг:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

харьяалах хорих ангийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;

Иргэний, зөрчлийн, захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол, шүүхээр баталгаажуулсан бусад байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;

Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын болон олон улсын шүүх, арбитрын шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай холбоотой журам, стандарт, заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

Байгууллага, алба хаагч, ажилтны аюулгүй байдлыг хангах, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

Үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулах;

Алба хаагчийн үйл ажиллагааны талаархи гомдлыг шийдвэрлэх;

Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд төлбөртэй этгээдийн бүртгэл, гүйцэтгэх баримт бичгийн тоо бүртгэл, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн цахим сан хөтлөх, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх;

Баривчлах шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх.

Согтуурах, мансуурах донтой хүн болон эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэх.