“АХЛАГЧИЙН НЭГ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“АХЛАГЧИЙН НЭГ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “Ахлагчийн нэг өдөр” арга хэмжээг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Улс тунхагласны баярын өдрийг угтан алба хаагчдын ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, ажлын нэг өдрийг гэр бүлтэйгээ зөв боловсон өнгөрүүлэх зорилго бүхий тус арга хэмжээний үеэр нийт ахлагч бүрэлдэхүүнийг албан ажлаас чөлөөлж, тэдгээрийн албан үүргийг офицерын бүрэлдэхүүн гүйцэтгэж ажилласан бөгөөд алба хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төвтэй хамтран “Цохилох зүрх бүхнийг төлөө” цусаа хандивлах үйл ажиллагаанд оролцсон юм.
  

Add comment

reload, if the code cannot be seen