Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг батлагдсан төлөвлөгөөний дагуу газрын байрлалд зохион байгууллаа.
Тус өдөрлөгөөр ард иргэдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг сурталчилан таниулах, хоригдогч, хоригдлуудыг ар гэр, хамаатан садан найз нөхөдтэй нь биечлэн уулзуулах, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад өр төлбөртэй эсэх лавлагаа олгох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Харуул хамгаалалтын ажилтан” бэлтгэх сургалтад хамрагдах хүсэлтэй иргэдэд мэдээлэл өгч, өргөдөл, гомдлыг хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэн ажилласан.