Хүүхдүүд автомашины осолд өртөх, өвчин тусах, түлэгдэх, өндөрөөс унах гэм мэтийн ирээдүйд учирч болох аливаа эрсдлийг шилжүүлэх багасгах зорилгоор Монгол даатгал ХК-тай хамтран 3.000.000 төгрөгийн үнэлгээ, нөхөн төлбөр бүхий “Хүүхдийн гэнэтийн ослын даатгал”-д алба хаагчдын нийт 64 хүүхдийг 1 жилийн хугацаатайгаар хамруулах ажлыг зохион байгууллаа.
Уг ажлын хүрээнд Монгол даатгал ХК-ны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал З.Ерулан эцэг, эхчүүдэд даатгалын талаар ерөнхий мэдээлэл өгч, Хүүхдээ замын хөдөлгөөнд зөв оролцох дадлыг бяцхан оюунд нь суулгах талаар анхаарч байхыг зөвлөсөн.