Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэгдэж, “100 сая мод тарих хөтөлбөр”-ийг батлан системийн хэмжээнд хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 837 чацарганы мод, 75 бургас, улиас тарьсан бөгөөд 26000 суулгац бэлтгэн 19000 суулгацыг ШШГЕГ-т хүргүүлж, үлдсэн суулгацыг тариалснаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллагуудын дунд зарласан уралдааны тэргүүн байрт шалгарлаа.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж, ургуулах, арчлах ажилд идэвхтэй оролцсон алба хаагчдад баяр хүргэж, “Хүндэт өргөмжлөл” гардуулсан.