“АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлагчийн зөвлөлөөс санаачилан Олон Улсын Гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Аз жаргалтай гэр бүл” арга хэмжээг зохион байгууллаа. 

Уг арга хэмжээний үеэр ахлагчийн зөвлөлийн дарга, ахлагч Г.Майцэцэг “Ахлагчийн зөвлөл”-ийн үйл ажиллагааны тайланг танилцуулж, хамгаалалтын ажилтан, ахлагч Ш.Маргулан “Би ахлагч” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, Гэр бүлийн гишүүдийн дунд “Хөгжөөнт буухиа” тэмцээн зохион байгуулж хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан амжилттай оролцсон алба хаагч болон гэр бүлийн гишүүдийг шагнаж урамшуулсан.

 

Add comment

reload, if the code cannot be seen