АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган ажилласан ээлжийн дарга, дэслэгч Б.Бекболатыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан”, жолооч, ахлах ахлагч Д.Бахытжаныг “Хүндэт жуух бичиг”-ээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Айнурт "Цэргийн ахмад" цол олгож, ээлжийн дарга, дэслэгч Х.Төрмандахыг "Хүндэт тэмдэг"-ээр, хамгаалалтын ажилтан, ахлагч С.Нурланыг "Албаны төлөө " медалиар шагнаж, урамшуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
    

Add comment

reload, if the code cannot be seen