Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанаас санаачилан зохион байгуулж буй “Эерэг харилцаа, шуурхай үйлчилгээ” аянд нэгдэж, аяны хүрээнд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулан баталж, төлөвлөгөөний дагуу олон төрлийн ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллалаа.
1. Байгууллагын угтах үйлчилгээний хэсэгт хөтөч алба хаагчийг томилон, иргэдэд түргэн шуурхай үйлчилж, хариуцсан алба хаагч нартай холбон зуучилж эелдэг харилцааг бий болгон ажилласан ба амралтын өдрөөр шаардлагатай мэдээлэл авах иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор ёс зүйн эргүүл болон өргөдөл, гомдол хариуцсан алба хаагчдыг томилж ажиллуулахад байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол гараагүй болно.
Насан туршийн боловсролын төвтэй хамтран “Харилцаа, хандлага” сэдвээр алба хаагчдад сургалт зохион байгуулж, эерэг харицааг бий болгох чиглэлээр яриа таниулга явуулан, “Харилцаа, хандлага ба шуурхай үйлчилгээ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, амжилттай оролцсон алба хаагчдыг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.
3. Сурагчдын амралт эхсэлсэнтэй холбогдуулан аймгийн Төв номын сантай хамтран номын сангаар үйлчилүүлж буй ахлах ангийн сурагчид болон номын сангийн алба хаагчдад байгууллагын үйл ажиллагаа, “Эерэг харилцаа, шуурхай үйлчилгээ” аяныг тус тус сурталчилан ажилласан.
4.“Эерэг харилцаа, шуурхай үйлчилгээ” аянд Баян-Өлгий аймгийн Төрийн болон төрийн бус байгууллагуудыг нэгдэхийг уриалж ажиллалаа. Өнөөдрийн байдлаар орон нутагт үйл ажиллагаа явуулдаг Хилийн 0165 дугаар анги, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Төв номын сан, Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, Насан туршийн боловсролын төв, Мобиком ХХК, Хаан банк, Төрийн банк, Хот тохижуулах алба, Цамбагарав-Өгөөж ХХК-ний ажилчид тус тус нэгдлээ.
5.“Эерэг харилцаа, шуурхай үйлчилгээ” аяны хүрээнд Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс санаачлан жирэмсэн алба хаагчдаа амин дэмээр баялаг бүтээгдэхүүнээр амралтын өдөр гэнэтийн бэлэг барьж, эерэг харилцааг түгээлээ.