"ХИШИГ ӨДӨР" НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулсан “Хишиг өдөр” нээлттэй хаалганы өдөрлөгт тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлагчийн зөвлөлийн дарга, ахлах ахлагч Д.Бахытжан оролцлоо.
Онцгой байдлын албаны онцлог, чиг үүргийг таниулах, туршлага солилцох, гамшгаас урьчилан сэргийлэх мэдлэг, ойлголт олгох зорилгоор зохион байгуулсан тус өдөрлөгт төрийн цэргийн болон хууль сахиулах 7 байгууллагын ахлагч оролцож, туршлага солилцлоо.

 

Add comment

reload, if the code cannot be seen