БАРУУН БҮСИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Завхан аймагт 2024 оны 09 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын баруун бүсийн ахлагч нарын чуулга уулзалт”-д Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлагч С.Нурлан, нярав, дэд ахлагч Б.Элбэгзаяа нар оролцлоо. 

Чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдсан ахлагч нарын спортын 5 төрөлт тэмцээнд ширээний теннисний төрөлд  нэгдүгээр байрт хамгаалалтын ажилтан, ахлагч С.Нурлан шалгарсан бөгөөд нярав, дэд ахлагч Б.Элбэгзаяа Онцгой байдлын байгууллагын “Албаны төлөө III” зэргийн тэмдгээр шагнагдлаа.


Add comment

reload, if the code cannot be seen