“ЗӨРЧЛИЙН БОЛОН ЭРҮҮГИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТ, ЦААШИД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлт, цаашид анхаарах асуудал, бага үнийн дүнтэй торгох шийтгэлийн талаар авах арга хэмжээний талаар санал солилцох зорилгоор “Зөрчлийн болон эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” сэдэвт зөвлөгөөнийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр  тус газрын сургалтын танхимд зохион байгуулав.

Тус зөвлөгөөнд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа, ерөнхий прокурор хууль цаазын шадар зөвлөх Т.Батсүх,   шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх А.Еркегүл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ, шүүгчийн туслах Т.Хуаныш, Т.Айбек, Н.Болатбек, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Дарханбек нар оролцов. Зөвлөгөөнд оролцсон албан тушаалтнууд дараах мэдээллийг хийсэн болно. Үүнд:

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ зөвлөгөөнийг нээж үг хэлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 онд хийж хэрэгжүүлсэн ажил болон 2021 оны дэвшүүлсэн зорилт, хийж хэрэгжүүлэх ажлын талаар.
  2. Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлт”
  3. Аймгийн прокурор хууль цаазын шадар зөвлөх Т.Батсүх “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарч буй хүндрэл бэрхшээл, анхаарах зарим асуудал”
  4. Ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх А.Еркегүл “Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарч буй хүндрэл бэрхшээл, анхаарах зарим асуудал” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийсэн.
Back to top button