Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлэх албанаас зохион байгуулж буй “Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хамт олны дунд эерэг, нөхөрсөг уур амьсгалыг бэхжүүлэх зорилгоор алба хаагчдаа “Хамт олны харилцаа ба уур амьсгал” сэдэвт сургалтад хамрууллаа.
Тус сургалтаар Насан туршийн суралцахуйн төвийн багш Ж.Айман, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын сэтгэл зүйч Х.Гаукар нар харилцаа, харилцааны хэв маяг, анхаарах асуудал болоод хосын харилцаа, эрэгтэй, эмэгтэй хүйсийн онцлогийн талаар мэдээлэл өглөө.