“ГЭР БҮЛ-ЭРХЭМ ХАРИЛЦАА” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан алба хаагчид, тэдний гэр бүл, байгууллагын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, эерэг уур амьсгалыг бүрдүүлж, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх зорилгоор “ГЭР БҮЛ-ЭРХЭМ ХАРИЛЦАА” өдөрлөгийг зохион байгууллаа.
Алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн дунд “Дартс”-ын тэмцээн, хүүхдүүдийн дунд “Бөмбөг шидэх” тэмцээн “Аав, ээж, би” хөгжөөнт тэмцээнийг тус тус зохион байгуулж, амжилттай оролцсон баг тамирчдыг шагнаж урамшууллаа.
  

Add comment

reload, if the code cannot be seen