Ахмад ажилтан

Бэлтгэл дэд хурандаа К.Мухит

Бэлтгэл дэд хурандаа К.Мухит нь ажиллах хугацаандаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, “Сангийн яамны жуух бичиг”, “Банк, Санхүүгийн тэргүүний ажилтан”, Монголын залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан   хүмүүжүүлэгч” тэмдэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хүндэт ажилтан”, “Салбарын тэргүүний ажилтан”, “Хүндэт тэмдэг”, Албаны төлөө 1, 2, 3 дугаар зэргийн тэмдгээр, Баян-Өлгий аймгийн “Шилдэг нягтлан бодогч”, “Цэргийн хүндэт медаль”, “Цэргийн гавьяаны одон”, Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнагдаж байсан ба 2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарсан амжилтыг үзүүлсэн. Тэрээр Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахмадын хорооны даргаар ажиллаж байна. Тэрээд улсад 33 жил, үүнээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 25 жил ажилласан байна.

Бэлтгэл дэд хурандаа Т.Бахыт

Тэрээр Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хүндэт ажилтан”, “Салбарын тэргүүний ажилтан”, “Тэргүүний ажилтан”, “Албаны төлөө” I, II, III зэргийн тэмдэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “Баярын бичиг”, Баян-Өлгий аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, Монголын залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”, 2007 оны аймгийн Төрийн захиргаа, хууль хяналтын “Шилдэг ажилтан”-аар тус тус шагнагдаж байсан. Бэлтгэл дэд хурандаа Т.Бахыт нь 2015 оноос Монголын Хуульчдын холбооны гишүүнээр элсэн орж одоог хүртэл Өмгөөлөгчөөр ажиллаж байна. Тэрээр улсад 34 жил үүнээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 21 жил ажилласан байна.

Back to top button
Close