Оны шилдгүүд

2014 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Алдартан хянагч” Ахлах ахлагч М.Аманхан

Ахлах ахлагч М.Аманхан нь 2013 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө-lII”  зэргийн тэмдэг, Монголын залуучуудын холбооны “Цэргийн алдар алтан медаль”, 2014 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Алдартан хянагч”-аар, 2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “Баярын бичиг”, ШШГБ-ын “95 жилийн ойн хүндэт тэмдэг”, 2018 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус  шагнагдсан.

2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хөдөлмөрийн аварга” Дэслэгч С.Ботакөз

Дэслэгч С.Ботакөз нь 2015 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр, 2016 онд Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу хуульч”-аар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “Баярын бичиг”-ээр, 2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хөдөлмөрийн аварга”-аар, 2018 онд Монголын залуучуудын холбооны “Хууль хяналтын салбарын шилдэг залуу”-аар, Шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө-3” дугаар зэргийн тэмдгээр тус тус шагнагдсан ба ажлын үзүүлэлтээр улсын хэмжээнд эхний 5 байранд шалгарсан ажилт үзүүлсэн тэргүүний шийдвэр гүйцэтгэгч нарын нэг юм.

“Баруун бүсийн аварга шийдвэр гүйцэтгэгч” Хошууч Т.Айнагүл Хошууч Т.Айнагүл нь Ажиллах хугацаандаа 2000, 2005 онуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “Баярын бичиг”-ээр, 2005 онд “Байгууллагын аварга” ажилтнаар, 2006 онд Баян-Өлгий аймгийн “Хууль хяналтын тэргүүний ажилтан”-аар, 2007 онд Баян-Өлгий аймгийн “Цэргийн салбарын тэргүүний залуу” 2007 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө III” тэмдэг, 2010 онд Батлан хамгаалах яамны “Эх орны төлөө” тэмдэг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр, 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, 2016 онд Хууль зүйн яамны “Тэргүүний ажилтан”, 2017 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2018 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хүндэт ажилтан” тэмдгээр  тус тус шагнагдсан байна.

Хошууч Т.Айнагүл нь 2017 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэх, бодит биелэлтийг нэмэгдүүлэх, алба хаагчдын ажлыг дүгнэх зорилгоор ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгч нарын дунд зарласан 3 сарын “Болзолт уралдаан”-ны баруун бүсийн аваргаар шалгарч Хятад Улсын Манжуур хотод аялах эрхийн бичгээр шагнагдсан амжилтыг үзүүлээд байна.

 

Back to top button
Close