Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 250 дугаар тогтоолоор "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр"-ийг жил бүрийн 7 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр баталсан.
Үүнтэй холбогдуулан 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгууллагын хурлын танхимд баярын хурлыг зохион байгуулж алба хаагчдын албандаа хандах хандлага, урам зоригийг дээшлүүлэх зорилгоор эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа зарим алба хаагчдыг Аймгийн Засаг даргын шагналаар шагнаж урамшуулсан.
Баярын хуралд Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол болон Хууль эрх зүйн хэлстийн дарга Ө.Хуралай нар оролцож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх амаргүй бөгөөд нэр хүндтэй албанд зүтгэж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нийт бие бүрэлдэхүүнд баярын мэндчилгээ дэвшүүлж, Баян-Өлгий аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр 1, “Тэргүүний ажилтан” тэмдгээр 3, Засаг даргын “Жуух бичиг”-ээр 2 алба хаагчийг тус тус шагнаж, урамшуулан баяр хүргэлээ.