“САЙХАН БИЧИГТЭН” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2003 оноос жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэж ирсэн.
Энэ хүрээнд Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, үндэсний бичиг соёлоороо бахархах үзэл, ухамсрыг төлөвшүүлэх, соёлын давтагдашгүй өв үндэсний монгол бичгийг нийтэд эзэмшүүлэх, хэрэглэх орчин нөхцөлийг бий болгох, үндэсний хэл бичиг, ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, өвлүүлэх зорилгоор Б.Ахтаны нэрэмжит Номын сангаас Баян-Өлгий аймгийн хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын алба хаагчдын дунд “Сайхан бичигтэн” шалгаруулах уралдааныг зохион байгууллаа.
Тус уралдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид амжилттай оролцож, ахмад Ч.Баярхүү 4 дүгээр байрт, ахлагч Г.Майцэцэг Монгол хэл, бичгийн багш М.Алтанзулын нэрэмжит шагналаар тус тус шагнагдсан юм.
 

Add comment

reload, if the code cannot be seen